Волейболын аварга шалгаруулах тэмцээн амжилттай боллоо


Энэ удаагийн San Francisco Bay Area 2012 Монголчуудын Воллэйболын тэмцээн амжилттай болж өнгөрлөө.Уг тэмцээнд нийт эрэгтэй 5 н баг: тойргоор тоглосноос
Одсайхан ахлагчтай – Оакланд 1-р байр
Оргил ахлагчтай – FMCC-1 2-р байр
Лууяа ахлагчтай – FMCC-2 3-р байр
Дамба ахлагчтай – Хүлэг
Загаа ахлагчтай -Жигүүр
Эмэгтэй 4 н баг: тойргоор тоглосноос
Оюунаа ахлагчтай – Конкорд 1-р байр
Түвшин ахлагчтай – Оакланд 2-р байр
Туяа ахлагчтай – Эмэгтэйчүүдийн холбоо 3-р байрт
Цолмон  ахлагчтай – FMCC тус тус шалгарлаа.
Мөн шилдэг эрэгтэй тоглогчоор Оакланд багийн Энх- Од , эмэгтэй шилдэгээр Оакланд багийн Анука нар тодорлоо.Тэмцээний шагнал гардуулах үeэр Оакланд багийн ахлагч Одсайхан маань Монгол Улсын Спортын Мастeр цол тэмдэгээ гардан авлаа.Одсайхандаа нийт монголчуудийнхаа өмнөөс баяр хүргэe…Ингээд тэмцээнд маань оролцсон нийт тамирчиддаа ,сайхан хуушуураар үйлчилсэн гэр бүл Баясаа ,Мийгаа 2тоо (орлогоо Воллэйболын Зөвлөлд хандвилсан), FMCC номлогч Отгонбаяртаа ,үзэж сонирхсон нийт монголчууддаа гүн талархал илэрхийльe…
Бэй Аэриагийн Монголчуудын волейболын зөвлөл

зурган дээр дарж тэмцээний видeoг үзнэ үү

Волейболын аварга шалгаруулах тэмцээн

Бэй Аэриагийн Монголчуудын волейболын зөвлөлөөс уламжлал болгон зохион байгуулж байгаа волейболын тэмцээнийг энэ жил 3 сарын 18-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэж байна. Бэй Аэриагийн Монголчуудын дунд волейболын спортыг дэлгэрүүлэх, улмаар энэ спортоор дамжуулан нөхөрлөлийг бий болгох чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэхэд тэмцээний гол зорилго оршино.

Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй багууд тус тусдаа оролцоно. Баг болгон ижил төрлийн хувцастай багийн оноосон нэртэй байх шаардлагатай. Багууд мэдүүлгээ урьдчилан өгч товлосон цагт хоцрохгүй хүрэлцэн ирэхийг хүсье!

Тэмцээний үеэр халуун хоол цайгаар үйлчилнэ.Техникийн зөвлөлгөөнийг тэмцээн эхлэхээс 1 цагийн өмнө болно.

Жич: Багийн хураамж $100. Бизнесээ сурталчлах, зар мэдээлэл тараах болон манай тэмцээнийг ивээн тэтгэх хүмүүс дараах утсаар холбоо барина уу. Утас: 510-409-0942 , 510-4990623 510-384-1826

Тэмцээн болох өдөр цаг: 2012-3-18. 11:30 am цагаас.
Тэмцээн болох газар
EL CERRITO HIGH SCHOOL
540 ASHBURY AVE
EL CERRITO CA 94530

Бэй Аэриагийн Монголчуудын волейболын зөвлөл
www.mglvolleyball.wordpress.com

Хоёулаа Хүү 2012 – Шинэ жилийн цэнгүүн (MAND студи)

2011 он маань таны хувьд амжилт бүтээлээр дүүрэн аз жаргалаар бялхсан сайхан жил болж өнгөрсөн байхаа гэж найдаж байна. Шинэ бүхэн үргэлж аз хийморийг дагуулдаг билээ. Эрхэм Үзэгч Таньд 2012 ондоо аз хийморьтой, амжилт бүтээлээр дүүрэн, инээд баясалаар хөгжсөн урамтай сайхан жилийг манай студын хамт олноос хүсэн ерөөе!

2011-2012 он солигдох мөчид Америкийн баруун эрэг Калифорни мужийн тэр дундаа Бай ареа орчмийн Монголчуудынхаа дунд ачаа тээврийн үйл ажиллагаа явуулдаг Монгол дахь “Долоон Ганга” компаний охин компани болох “Хоёулаа Хүү” компани хамтран ажиллагчид болон нийт үйлчлүүлэгчдээ зориулан Шинэ жилийн “Хоёулаа Хүү 2012″ цэнгүүнийг зохион байгууллаа.

Хоёулаа Хүү компани шуудан илгээмжийн үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ Бай ареа орчмын хүүхэд залуучуудын байгууллагийн үйл ажиллагааг дэмжиж байнгийн харилцаа холбоотой ажилладаг. 2011 онд тус компаны хувьд Хүүхдийн баярыг тохиолдуулан Гэр Төв-өөс зохион байгуулсан арга хэмжээнд өсвөр үеийнхний дунд шатрын тэмцээн, компаныхаа нэрэмжит Хоёулаа Хүү 2011 гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж, хөл бөмбөгийн “Таван Цагираг” багийг Лигийн тэмцээнд ивээн тэтгэсэн. Бай ареагийн Монголчуудийн холбооноос зохион байгуулсан арга хэмжээнүүдэд удаа дараа хандивлагч компани болж, мөн Америк дахь Оюутан Залуусын Төрийн бус байгууллага /МСНОА/-д санхүүгийн дэмжлэг үзүүлсээр ирсэн байна. Бай Ареа-д ажиллаж амьдарч байгаа Монголчуудынхаа урлаг соёл, спорт болон олон нийтийн ажилд идэвхийлэн оролцож олон арга хэмжээний хандивлагчаар ажилласан зүтгэлийг нь үнэлж Бай ареагийн Монголчуудийн холбооноос жил бүр уламжлал болгон оны Шилдэгүүдийг тодруулдаг уламжлал ёсоор “Хоёулаа Хүү” компани 2011 оны “Шилдэг хандивлагч” шагналийг хүртжээ. Бизнесийн хүрээнд амжилт олохоос гадна олон нийтийн үйл ажиллагааг дэмжиж явдаг нь энэ компаны онцлог гэж хэлж болно. Ингээд Хоёулаа Хүү компанид ирж буй 2012 ондоо амжилт бүтээлэр дүүрэн, арвин их ололтын эзэн болоорой хэмээн Нийт үзэгчийнхаа өмнөөс хүсэн өрөөе!
Жич: Энэхүү сурвалжлага Монголд TV9 телевизээр давхар гарна

video

FMCC 4 дахь удаагийн тэмцээн амжилттай боллоо


АНУ Калифорниа мужийн Оакланд хот дахь Xристийн Монгол чуулганаас (FMCC) сүүлийн 4 дэх жилдээ зохион байгуулж буй волeиболын тэмцээн маш өрсөлдөөнтэй сайхан болж өнгөрлөө.
Нийт эрэгтэй Загаа ахлагчтай Жигүүр ,Одсайхан ахлагчтай Цоглог , Цэнгүүн ахлагчтай Салмон,
Лууяа ахлагчтай FMCC -1 , Отгонбаяр ахлачтай FMCC-2 , Ижилээ ахлачтай FMCC-3 6 багууд ,
эмэгтэй Гантуяа ахлагчтай Хоёулаа хүү , Эрка ахлагчтай Оакланд , FMCC 3 багууд хоорондоо
маш өрсөлдөөнтэй тоглосоноос:
ЭРЭГТЭЙ I байр – Цоглог
II байр – Жигүүр
III байр- FMCC -2

ЭМЭГТЭЙ I байр – Хоёулаа Хүү
II байр – Оакланд
III байр – FMCC багууд тус тус шалгарлаа.

Гар бөмбөгийн уламжлалт тэмцээнд урьж байна

Оакланд дахь Христийн Монгол Чуулганаас (FMCC)жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа 4 дахь удаагийн волейболын тэмцээнийг энэ жил 10 сарын 15-ны хагас сайн өдөр зохион байгуулахаар бэлтгэж байна. Бэй Аэриагийн Монголчуудын дунд волейболын спортыг дэлгэрүүлэх, улмаар энэ спортоор дамжуулан нөхөрлөлийг бий болгох чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэхэд тэмцээний гол зорилго оршино.

Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй багууд тус тусдаа оролцоно. Баг болгон ижил төрлийн хувцастай багийн оноосон нэртэй байх шаардлагатай. Багууд мэдүүлгээ урьдчилан өгч товлосон цагт хоцрохгүй хүрэлцэн ирэхийг хүсье!

Тэмцээний үеэр халуун хоол цайгаар үйлчилнэ.Техникийн зөвлөлгөөнийг тэмцээн эхлэхээс 1 цагийн өмнө болно.

Жич: Багийн хураамж $90. Бизнесээ сурталчлах, зар мэдээлэл тараах болон манай тэмцээнийг ивээн тэтгэх хүмүүс дараах утсаар холбоо барина уу. Утас: 925-472-0739, 925-788-8791

Тэмцээн болох өдөр цаг: 2011-10-15. 12:00цагаас.
Тэмцээн болох газар: Bladium Sports Club
800 West Tower ave Bldg 40
Alameda, CA 94501.

Баяраа